Үндэсний их баяр наадмын өдрүүдэд олон улсын агаарын болон төмөр зам, авто замын зарим боомтууд ажиллана

2016 оны 07-р сарын 05 өдөр, 18 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Монголын талын хилийн боомтууд амарч, 07 дугаар сарын 16-ны өдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
Харин баярын өдрүүдэд олон улсын Буянт-Ухаа, Алтанбулаг авто зам, Сүхбаатар төмөр зам, Замын-Үүд төмөр зам, Эрээн цав авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд үйлчилнэ.

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх