Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.05.Мягмар гараг/ үдээс хойшхи хуралдаанаар УИХ дахь намын бүлэг байгуулах тухай, УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд хуралдааны эхэнд УИХ дахь Монгол ардын намын бүлэг байгуулах тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол, УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулах тухай АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг уншиж танилцуулав.

УИХ дахь МАН-ын бүлэг 65 гишүүнтэй ажиллах бөгөөд тус бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгожээ. Есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах АН-ын бүлгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахлан ажиллах юм байна. Бүлгийн даргыг сонгох тухай УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдийн шийдвэрийг УИХ-ын дарга М.Энхболд уншиж танилцуулаад УИХ дахь МАН, АН-ын бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнийг мэдэгдсэн юм.
Үүний дараа УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно хэмээн Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж буйг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулсан.

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулав.


Нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг сонголоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
