-Аргын тооллын 7 сарын 6. Лхагва(Буд) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 2. найралт эх-7 од, шарагчин үхэр, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:00-21:52.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. -Үс бүү засуул. Билгийн өдөр нь муу болой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтэн сөрөг муу.
-Тушаал дэвших, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, бичиг сурах, ураг садан болох, худалдаа хийх, өөрийн амьдралд тустай ажил хийх, байшин барилгын суурь тавих, мал адгуус муулах үйлд сайн. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, ухаанд суралцах, малгай, хувцас өмсөх, лам болох, замд гарахад муу.
Зурхайч Д.Цогтбаатар
