Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар чуулган өнөөдөр болно

2016 оны 07-р сарын 06 өдөр, 10 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар чуулган  07 сарын 04-ний өдөр болох байсан ч нийслэлийн МАН-ын хорооноос хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлж, хуралдааны товыг дахин зарлахаар болсон юм. Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар чуулганыг 07 сарын 06-ны өдөр буюу Лхагва гарагт 11 цагаас хуралдуулахаар шийдвэрлэв. Тус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн
  • Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх