“Монгол Улсын Их Хурал 2012-2016 он” ном уншигчдын гарт очлоо

2016 оны 07-р сарын 06 өдөр, 15 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-ын Тамгын газраас эрхлэн хэвлүүлсэн 2012-2016 оны УИХ-ын гишүүдийн хөрөг нийтлэл бүхий “Монгол Улсын Их Хурал 2012-2016 он” ном уншигчдын гарт очлоо.

Нийтдээ 5 бүлэгтэй, 27 хэвлэлийн хуудастай, өнгөт гэрэл зураг бүхий уг номд 2012-2016 оны УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Байнгын болон дэд хорооны бүрэлдэхүүний тухай болон УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонгох тухай УИХ-ын тогтоолууд, УИХ-ын бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны түүхэн товчоон, онцлог үйл явдлууд, Байнгын хороодын болон нам, эвслийн бүлгүүд, Тамгын газрын үйл ажиллагаа болон УИХ-ын гадаад хамтын ажиллагааны тухай мэдээллүүдийг багтаажээ. Мөн УИХ-ын 77 гишүүний /УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийг оролцуулан/ хөрөг нийтлэл, гэрэл зургууд, өнгөрсөн дөрвөн жилд УИХ-аас баталсан хууль тогтоомжийн жагсаалт, З.Энхболдын ангийнхны тухай тоон үзүүлэлт бүхий инфографик зэргийг оруулсан байна.

Номыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд хэвлэлд бэлтгэж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хянан тохиолдуулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх