Дөрвөн настай хүү нохойд хазуулж, амь насаа алдсан хэргийг шийдвэрлэжээ

2016 оны 07-р сарын 06 өдөр, 17 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б-нь өөрийн эзэмшлийн нохойгоо хашаандаа сул тавьж орхисны улмаас өнгөрсөн гуравдугаар сард 4 настай хүүг хазаж, улмаар хүүхдийн амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ.

Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Алтантуяа 2016 оны 05 сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б-д холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүх 2016 оны 07 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд “Орчиндоо аюул учруулж болох амьтан” буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний амь насыг нь хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр оногдуулж,түүний эзэмшлийн дундад ази үүлдрийн нохойг устгахаар шийдвэрлэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх