АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Залуучуудын чуулга уулзалт” 7 дугаар сарын 6-10-нд Улаанбаатар хотноо зохиогдож байгаа бөгөөд өнөөдөр буюу 2016.07.07 нд Улаанбаатар чуулгын байранд нээлтээ хийж байна.
Тус чуулганд АСЕМ-ын гишүүн 54 орны 100 төлөөлөгч болон Монголын шилдэг 50 залуу оролцож байна. Уг чуулганд оролцохоор бүртгүүлсэн гадаадын 3900 хүнээс шилдэг 100 төлөөлөгч сонгогдсон билээ. Чуулганаар АСЕМ-ын яриа хэлэлцээний гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Залуучуудын чуулга уулзалтаас гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас гарах баримт бичигт тусгах юм.
Дэлхийн сая сая залуучуудын төлөөлөл болон чуулганд оролцож буй залуучууддаа амжилт хүсьe.
