Испанид сүйт хархүү сүйт бүсгүй хоёр түргэн тусламжын машин дотор гэрлэсэн тохиолдол гарчээ. Гэрлэх ёслол энэ сарын 2 нд Мадрид хотын захиргааны ордонд болох ёстой байсан.Харамсалтай нь 50 настай сүйт хархүүгийн даралт ихэсч бие нь тавгүйрхэж төрөл төрөгсөд нь түргэн тусламж дуудсан байна . Эмч нар ирээд мань эрийг үзэж анхны тусламж үзүүлэн бие нь сайжрахыг хэсэг хүлээсэн ч эмнэлэгт аваачих зайлшгүй шаардлага гарсан байна . Эмч нар гэрлэлтээ хойшлуулахыг санал болгосон ч сүйт хархүү”би зөвхөн энэ өдөр л сүйт бүсгүйтэйгээ гэрлэнэ” гэж хэлсэн байна .Ингээд хотын зөвлөлийн Эстер Гомесийг дуудаж түргэн тусламжын машин дотор гэрлэлтээ батлуулжээ.

