Монголын циркчид дэлхийн шилдгүүд өрсөлддөг “Мастер” олон улсын циркийн их наадмаас дээд шагналыг хүртлээ. ОХУ-ын Сочи хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан уг наадмыг дэлхийн циркийн урлагийнхан Оскарын шагналтай дүйцэхүйц хэмээн үнэлдэг юм. Манай циркчид энэхүү наадмын 16 номинацаас “Шилдэг үзүүлбэр”, “Шилдэг трюк” гэсэн хоёр төрөлд өрсөлджээ. Эцсийн дүн гарахад манайхан “Шилдэг трюк” номинацид тэргүүлж 2016 оны дэлхийн циркийн шилдэг нь болсон байна. Ийнхүү монгол циркчдийн “Бид нүүдэлчин монголчууд” үзүүлбэр олны таашаалд нийцэж,олон улсын 49 үзүүлбэрийг ардаа орхин циркийн Оскарыг хүртлээ.





