НИТХ-ын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болсон анхдугаар хуралдаанаас Нийслэлийн Засаг даргад С.Батболдын нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм. Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 6-ний өдөр захирамж гаргаж, С.Батболдыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилсон байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон С.Батболд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж, Тамгын газрын хамт олны өмнө Улаанбаатар хотын 31 дэхь даргаар дөрвөн жил ажилласан Э.Бат-Үүлээс тамгаа гардаж авлаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулсан бөгөөд Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн өнөөгийн байдлын мэдээ болон өнөө жил нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр, “Дарга нарын эрх мэдэл, үзэгний үзүүрт байсан төрийн үйлчилгээг бид нэг цэгт төвлөрүүлсэн нь нийслэлийн иргэдийн хамгийн их талархан хүлээн авсан ажил болсон. Тиймээс Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг цаашид үргэлжүүлж, улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаарай “ гэсэн юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөр, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүсээд, НЗДТГазар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт албан хаагчдад баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээн авсан С.Батболд, “Төрийн алба бол тасралтгүй үргэлжлэх ёстой. Та биднийг Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулах гэх мэт томоохон ажлууд хүлээж байна. Тиймээс төрийн албыг нэг хором ч тасалдуулалгүйгээр цааш үргэлжлүүлэн явуулахыг та бүхнээс хүсэж байна. Монгол төрийн өлмий бат оршиж, Нийслэл Улаанбаатар хот маань улам цэцэглэн хөгжих болтугай гэсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
