Шинэчлэлийнхнийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллахаар боллоо

2016 оны 07-р сарын 07 өдөр, 17 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Жил гаруйн өмнө АН-ын шинэчлэлийн талаар ярьж гарч ирсэн залуус сонгуулийн дараа эгнээгээ өргөтгөн намын дэргэдэх үүсгэл санаачлагын байгууллагуудтайгаа нэгдэн АН-ыг шинэчлэх түр хороо болон зохион байгуулалтанд орсноо зарласан. Улмаар түр хорооноос мэдэгдэл гарган намын дарга З.Энхболдыг 24 цагийн дотор огцрох, ҮЗХ-ны хурлын товыг 48 цагийн дотор зарлахыг шаардсан. АН-ын Гүйцэтгэх зөвлөл уг асуудлаар хуралдан ҮЗХ-ны хурлыг ирэх 18-нд хуралдуулахаар товоо тогтоосон бөгөөд З.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилсон. Тэгвэл шинээр томилогдсон даргын үүрэг гүйцэтгэгч шинэчлэлийн түр хорооныхныг хүлээн авч уулзсан бна. Тэрбээр АН шинэчлэгдэх ёстой гэдэг байр суурин дээр нэг байгаагаа илэрхийлээд Үндсэн дүрмийг шинэчлэх болон намын Их хурлыг зохион байгуулах ажилд гаргасан бүх саналуудыг нээлттэй хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат шинэчлэл хийхээр санаачлага гаргаж байгаа бүх хүмүүс нэгдсэн зохион байгуулалтанд орох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа  илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх