Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 07-р сарын 08 өдөр, 09 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 7 сарын 8. Баасан(Сугар) гараг / 2016

-Билгийн тооллын шинийн 4. их морь-9 од, цагаагчин туулай, түлэх барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Усанд хор орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:02-21:51.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), тахиа(18:40-20;40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Өдрийн барилдлага нь муу болой.
-Хонь, гахай, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Худалдаа хийх, модны үйл, лам болох, эм найруулах, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонины үйл, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин барих, бэрийн үйл, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, хэрүүл тэмцэлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх