Бидэнд дэлхийн дэвжээ хэрэгтэй

2016 оны 07-р сарын 08 өдөр, 10 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол роман дэлхийн хүндтэй өрсөлдөөний тавцан болох АМАЗОН-ы шалгаруулалтад анх удаа өрсөлдөж байна. Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаагийн Batregzedmaa Bayartogtokh “Очир эрхшээгч” роман үндэснийхээ уран зохиолыг төлөөлөн дэлхийн дэвжээнд гарч ирээд байна. Монгол үндэстний сэтгэлгээ, гүн ухаан, уламжлалыг илтгэн харуулсан сайн бүтээл болсон билээ. Энэ роман дэлхийн чихийг дэлхийлгэхэд чухам та бидний хувь оролцоо хэрэгтэй. Бид цөөн ч олноос цөөдөггүй. 2010 онд Ж.Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” ном мөн энэхүү АМАЗОН-ы шалгаруулалтад тасархай шалгарахад манайхны оролцоо чухал байсан.

Хоёрхон жилийн өмнө манай Цэнхэр үст Цэрэн маань Tseren Enebish Хойт туйл руу хийх аялалд дэлхийн олон орны шилдэг эрстэй хийсэн өрсөлдөөнд түрүүлэхэд ч бид цөөдөөгүй. Монгол роман дэлхийн нэр хүндтэй шалгаруулалтад шалгарах аваас та бидний үнэлгээ, чансааг илтгэнэ. Мөн түүний гаргасан зам мөрөөр манай үндэстний нандин сайхан өвийг дэлхийн түвшинд хүргэж сурталчилна. Тэр хэмжээгээр бидний үнэ цэнэ өсөж, бид өөртөө итгэх итгэл чангарч, урам нэмэгдэнэ.

Яруу найрагч Б.Явуухулан Монголын уран зохиолд “Дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн зарлан, уриалж явсан. Монгол залуус маань жүдо, чөлөөт бөх, бокс, шатар зэрэг зарим спортоор дэлхийн дэвжээнд хэдийнээ аархаж яваа. Харин өнөөдөр бид оюун сэтгэлгээнийхээ, бичиг туурвилынхаа чадавхийг дэлхийн дэвжээнд харуулах цаг болсон.

Бидний өвөг дээдэс нэгэн цагт дэлхийн дэвжээг засаж явсан. Бидэнд дэлхийн дэвжээ хэрэгтэй шүү,

Монголчууд минь ээ. ДЭМЖЭЭРЭЙ. Ердөө хоёрхон минутын л хугацаа шаардагдана.

Зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Б.Наминчимэд 

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн номыг дэмжиж уншигчдын санал өгөхийг хүсвэл доорхи линкээр ороорой.
https://kindlescout.amazon.com/p/45PLNOWPYDSW

ochir

ochir

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх