Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүлэв

2016 оны 07-р сарын 08 өдөр, 11 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр /2016.07.08/ Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ.

DSC_1622

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Нам нь Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2016 он 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

DSC_1625

Монгол Улсын Үндсэн Хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх