Асашёрюү Д.Дагвадорж цахим хуудсандаа зарим нэг ах нартаа хандаж бичжээ. Тэрээр өнгөрсөн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн төрсөн ах Д.Сумъяабазарыгаа болон АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, “Женко” Х.Баттулга нарын “хуурай ах” нарыгаа сонгуульд ялаасай хэмээн дэмжиж, сурталчилгааных нь ажилд идэвхтэй оролцсон гэдгээ хэлжээ.
Гэтэл нэг л зүйлд их харамсаж байгаа аж. Энэ тухайгаа аварга маань “Наадам ч дөхлөө дөө… Нэг зүйлийг хэлмээр санагдаад болохгүй байна. Хүнийг амьдаар нь алж болдгийг саяын сонгуулиар харлаа. Би тэр хүнтэй сүүлийн гурван жилээс ойр байж, хийсэн бүтээсэн зүйлийг нь хажуунаас нь харж явлаа. Ямар агуу монгол сэтгэлтэйг нь мэдэрч, юуны төлөө зүтгээд байгааг нь харж ойлгосны хувьд халаглах, хайрлах, бахархах сэтгэл төрсөн юмаа. “Эр хүн эр хүндээ хайртай” гэдэг дээ. Түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, монголчууд хэдэн зуун жил хөрш улсынхаа түүхий эдийн бараа нийлүүлэгч болж, дорд явуулах бодлогын эсрэг яаж ярьж, зүтгэж байгааг хараад залуучууд минь ойлгоосой, мэдрээсэй гэсэн бодол байнга бодогддог болсон. Хэдий миний энэ бичиж байгаа зүйл бусад хүмүүст таалагдахгүй байж магад. Түүнийг ойлгоно оо. монголчуудыг монгол хүн л хөгжүүлнэ. Харин яаж… Эдийн засгийн үндэслэлтэй сайн материал, хөрөнгө мөнгө босгох, бэлэн болсон прожектууд түүний ажлын ширээн дээр овоолоостой байна. Цаас чухал, маш чухал байдаг юм. Амаар ажил явдаггүйн адил бүх зүйл дэлхийн түвшинд хийгдсэн материал дээр тулгуурлаж явна шүү дээ. Хүний нөхөрлөл гэж юу юм бол оо. Эрх ашиг… Эд зүйлс… Миний хувьд итгэл, сэтгэл гэж боддог. Тэмүүжин, Жамух шиг анд барилцсан улс нэгнээ барьж идэхийг л харж сууна даа. Хүний амьдрал богинохон, хүнд тийм их юм хэрэггүй. Энэ хүн эргэж ирнэ гэж би итгэдэг. Таны ард олон мянган Монголын халуун цуст цовоо залуучууд зогсож байгаа шүү. Алж чадахгүйгээс хойш сүржигнэхээ байчих л даа. Гундах үе байхад мандах үе ирдэг юмаа, ах минь. Эрийн хуйх, сайн ах минь… 09:50 минут” хэмээн бичсэн байна. Хэний тухай хэлээд байгааг нь хэлүүлэлтгүй бүгд мэднэ. Нойрыг нь хулжаасан бодлоо тэрлэхээр өглөө эртлэн боссон биз,аварга маань. УИХ-ын сонгуулийн дүн гарч шинэ гишүүд тангарагаа өргөж ажилдаа орсон. Нэгэнт төрийн ажил явдгаараа явж байхад хичнээн маргаад нэмэргүй. Хүн бүр тэнгэрийн дор төрж,төрийн дор захирагддаг болохоор хэн ч түүнтэй маргашгүй. Хүн гээч амьтан зөв дээр нь тохируулчихсан компьютер биш болохоор алдаа мадаг гаргах нь мэдээж. Нэгнийхээ алдааг уучилж амьдрахаас өөр замгүй. Эрхбиш гурван удаа УИХ-д сонгогдож,төр барилцаж явсан хүний хувьд дотны дүүгийнхээ хэлснийг ухаарч байгаа гэдэгт найдая. .
Н.Дөл
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
