АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг “Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт” Улаанбаатар хотноо, “Туушин Премьер” зочид буудалд 7 дугаар сарын 7-8-нд үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.
Уулзалтад оролцсон нэр нөлөө бүхий 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын редакторууд “Цахим уялдаа холбоо” сэдвийн хүрээнд хэд хэдэн чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээ боловсрууллаа.
“Бид Ази-Европын сэтгүүлчдийг Бруссель болон Гуанжоу хотноо урьж, хэлэлцүүлэг бүхий сургалтад хамруулж, тэднээс гарсан санал санаачилгыг цуглуулсан. Мөн редакторуудыг энд цуглуулж, хоёр єдрийн турш Ази-Европ хоёр тивийг ойртуулан, ялангуяа сэтгүүл зүйн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр тивийн сэтгүүлчдийн харилцаа холбоог нэмэгдүүлэх талаар үзэл бодлыг нь сонслоо. Редакторууд, сэтгүүлчдийн санал дүгнэлт ойролцоо байгаа бєгєєд бид нэгтгэж, цаашид хэрэгжүүлэх гол зөвлөмжөө болгож байгаадаа баяртай байна” гэж Олон улсын хэвлэл мэдээллийн зєвлєх, Дугуй ширээний уулзалтын модератор Др. Майк МкКлаский онцлов.
Энэхүү хурлыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Ази Европын сан”, Конрад Аденауэрийн сантай хамтран зохион байгуулсан ба БНСУ, Сингапур, Вьетнам, Ирланд, Польш зэрэг 20-иод орны 30 гаруй томоохон хэвлэл мэдээллийн төлөөлөгч оролцсон юм.
Ази-Европын улс орнууд, ард түмний харилцаа холбоог өргөжүүлэхэд хэвлэл мэдээлэл онцгой ач холбогдолтой. Иймээс хэвлэл, мэдээллийн салбарынхны хамтын ажиллагаа,уялдаа холбоог бэхжүүлэхэд Ерөнхий редакторуудын дугуй ширээний уулзалт-ярилцлага чухал хувь нэмэр оруулж буй талаар Ази-Европын сангийн захирал Жан Ян, МСНЭ-ийн ерєнхийлєгч Б.Галаарид нэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Ази-Европын Сэтгүүлчдийн сүлжээг байгуулж, орон орны хэвлэл мэдээллийн байгууллагууд харилцан санал санаачилга, туршлага солилцох, эрүүл, чанартай сэтгүүлзүйг хамтын хүчээр цогцлоох зорилгоор Ази-Европын хамтарсан сэтгүүлзүйн шагналын сан байгуулж, гишүүн орнуудын дунд нийтлэл нэвтрүүлгийн уралдаан зарлаж шалгаруулж байхаар редакторууд санал нэгтэй тогтсон байна.
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
