Ази, Европын Дээд түвшний XI уулзалт долдугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотод болно. Уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалж байгаа бол хурлын үйлчилгээ, аюулгүй байдал, зохион байгуулалтын асуудлыг хариуцсан бэлтгэл ажлын алба Гадаад хэргийн яамны дэргэд ажиллаж 20 гаруй сарын хугацаанд бэлтгэл ажлыг хангаад байна.
Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын хүрээнд нээлтийн болон салбар, хаалттай хуралдаанууд болох бөгөөд АСЕМ-ын 20 жилийн ой, урлаг соёлын тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалт, бэсрэг наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм. Эдгээр арга хэмжээ болох Шангри-Ла зочид буудал дахь уулзалтын танхим, Хэвлэлийн төв, Чингис хаан олон улсын нисэх буудал, Чингисийн хүрээ цогцолбор болон АСЕМ Вилла хотхоны бэлтгэл ажилтай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр танилцлаа.

Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороо болон ажлын хэсгийнхэн байлцаж, хариуцсан салбар бүрийнхээ ажлыг Ерөнхий сайдад танилцууллаа. Уулзалт зохион байгуулагдах газруудын бэлтгэл ажил хангагдсан бөгөөд зарим газарт 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, Шангри-Ла дахь уулзалтын танхим, Хэвлэлийн төв, АСЕМ Вилла, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын бэлтгэл ажил бүрэн хангагджээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бэлтгэл ажилтай газар дээр нь танилцсаны дараа үлдсэн зарим ажлыг яаралтай дуусгахыг үүрэг болголоо.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтад нийт 51 орон, олон улсын хоёр байгууллага, 10 орны Ерөнхийлөгч, 25 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.









Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
