АСЕМ-ын Залуучуудын чуулган үргэлжилж байна

2016 оны 07-р сарын 09 өдөр, 19 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ-ын түнш орнуудын 150 гаруй залуус чуулсан АСЕМ-ын Залуучуудын чуулган энэ сарын 7-10-ны хооронд үргэлжилж өнөөдөр 3 дах өдөртөө үргэлжилж байна. Энэхүү чуулганаар Залуучуудын Холбоо, Гадаад Хэргийн Яаман дээр өчигдөр, өнөөдөр 2 өдөр АСЕМ-ын гурван тулгуур асуудал болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын үндсэн 3 асуудлыг төлөөлөгч залуучууд 6 хэсэгт хуваагдан салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд амжилттай өндөрлөлөө. Оролцогч залуучуудыг бүтээлч санаачлага, идэвхи оролцоотой байлгахад хөшүүрэг болсон онцлох зүйл нь төлөөлөгч залуучууд өөр улс орны төлөөлж байр сууриа илэрхийлж оролцсноор улс орнуудын соёлын ялгаатай байдал, нийгэм, улс төрийн тухай илүү гүн гүнзгийн мэдээллийг өгснөөрөө онцлог хурал болж өндөрлөлөө. Нэгдсэн хэлэлцээрээс гарсан дүгнэлтийг төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягт өргөн барилаа. Энэхүү залуучуудын санаа бодол, бүтээлч байдал шингэсэн залуучуудын дүгнэлт, тунхаг, баримт бичгийг АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад хүргүүлэх юм байна. Түүнчлэн энэхүү хуралдаанд оролцож буй залуучуудаас Монголоос нэг, бусад улс орноос 3 төлөөлөгч залуучууд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтанд оролцох юм байна.

asem2 asem3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх