Сайн дураараа аливаа уйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах явдал нь хүн төрөлхтөн бие биенээ дэмжин амьдрах гүн хүсэл эрмэлзэлтэй байдгийн илэрхийлэл болсон байгалиас заяасан жам ёсны мөн чанар юм.
АСЕМ-ын дээд түвшний уулзалт, болон түүний дагалдах хурлуудын бэлтгэл, зохион байгуулалтанд сайн дураар ажиллахаар хүсэлтээ илэрхийлсэн 1500 орчим оюутан залуусыг өнгөрсөн 4-р сараас эхлэн АСЕМ-ын Бэлтгэл Ажлын Албаны сайн дурынхны ажлын хэсэг бүртгэж, сонгон шалгаруулсан. Үүнээс 100 гаруй оюутан залуусыг ур чадвар, хүсэл эрмэлзлэл, гадаад хэлний зохих түвшний мэдлэгийг үндэслэн шалгаруулж, шат шатны сургалт, мэргэшүүлэх дадлагад хамруулсан.
АСЕМ-ын сайн дурынхан нь улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй их дээд сургууль, гадаадын их дээд сургуулиудад суралцагчид болон залуу мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдэнэ. Сайн дурынхныг шуурхай зохион байгуулахын тулд Их эзэн Чингис хааны үеийн цэргийн зохион байгуулалт бүтцийн дагуу “аравт”, “тавьт” –ын багт хуваарилан ахлагчдыг сонгон, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Өнгөрсөн 4-р сараас хойш зохион байгуулагдсан АСЕМ-ын дагалдах хурлуудад нийт 250 гаруй сайн дурынхан ажлаад байгаа бол ирэх өдрүүдэд болох АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази-Европын Бизнесийн 15-р чуулга уулзалт болон АСЕМ-ын Дээд Түвшний 11 дэх уулзалтад нийт 1200 гаруй сайн дурынхан 10 ажлын хэсгүүдэд хуваарилагдан, олон төрлийн үйл ажиллагаа, бэлтгэл зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудыг амжилттай зохион байгуулахад сайн дурынхны оруулж буй хувь нэмэр өндөр байгааг үнэлэн АСЕМ-ын дараа олон улсын арга хэмжээ зохион байгуулах туршлага, чадвартай анхны томоохон сайн дурын баг бий болж байгааг АСЕМ-ын Бэлтгэл Ажлын Алба болон өнгөрсөн хугацаанд АСЕМ-ын дагалдах хурлуудыг зохион байгуулсан Яам, Агентлаг, ТББ-ууд онцлон тэмдэглэж байна.
Б.Болортуяа




Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
