АСЕМ-ын Залуучуудын загвар чуулга уулзалтын шилдэг залуучууд дотроо шилдэг таван залуу оролцогч, төлөөлөгчийн нэг гэж зохион байгуулагчдад үнэлэгдээд байгаа, 22-хон настай гэхэд хуулийн байгууллага үндэслэн санаачилж ажиллаж байгаа зөвхөн Бангладешийн биш дэлхийн иргэнийг төлөөлж чадахуйц хүлээн зөвшөөрөгдөөд байгаа Фахмида Файзатай хэдхэн хором ярилцлаа.
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе.
Бүх зүйл маш сайн байна. Монголд ирэхээсээ өмнө ч маш их догдолж байсан, анх удаа Монголд ирээд сэтгэгдэл их өндөр байна. Ирээд залуучуудын хуралд ийм том хурлын зохион байгуулалт, Залуучуудын холбоо, Гадаад Хэргийн Яам, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг залуус гээд үнэхээр бүгд гайхалтай байна.
Баярлалаа, та өөрийгөө танилцуулаач?
Намайг Фахмида Файза гэдэг. Лондоны Их Сургуулийн хөтөлбөрийг хуулийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Бангладешийн нийслэл Дакагаас ирсэн. Гэрэлт хаус сангийн үндэслэгч, гүйцэтгэх захирал, НҮБ-ийн Залуучуудын Хорооны Зөвлөхийн ажилтай.
Энэ хуралд оролцогчоор сонгогдоход ямар байсан бэ?
Би үнэхээр азтай, энэ хурлын сонгон шалгаруулалт маш өрсөлдөөнтэй байсан. Миний мэдэх маш олон чадварлаг, олон жил энэ чиглэлийн хурал, чуулганд оролцдог найзууд бүгд материалаа өгсөн. Тэгээд сонгогдсон байснаа тэр бүү хэл манай байгууллагаас – оролцогч хоёулаа шалгарсан байсанд нь үнэхээр их баярласан.
Төлөөлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе, хуралд ирж оролцохоос өмнө хурлаас юуг хүлээж байсан бэ?
Энд ирэхээс өмнөх төсөөллийн хувьд АСЕМ-ын загвар чуулганд өмнө нь хэзээ ч оролцож байгаагүй учраас энэ нь миний хувьд их том боломж байсан, миний өмнө оролцож байсан олон улсын хурлуудаас ихээхэн ялгаатай байсан. Харин энд ирсний дараа миний төсөөлөл илүү томорсон. Бангладешд Монголын консул байдаг, элчин сайдын яам байдаггүй, би буцаж очоод энэ талаар илүү ихийг судалж боломжтой зүйлээ хийх болно гэж бодож байгаа.
Олон улсын хурал чуулганд хэр их оролцдог вэ? Тоолж үзсэн үү?
Яг үнэндээ би 12 настайгаасаа олон улсын хурал чуулганд оролцож эхэлсэн. Сүүлийн арван жилд гэхэд л зуу хол гарсан олон улсын хурал чуулганд оролцоод байна. Би Нью Йоркад НҮБ-ийн сургагчаар ажиллаж байсан. Тухайн үедээ ганцаархнаа Азийн эмэгтэй сургагч байсан. Мөн НҮБ-ийн дэргэдэх залуучуудын хороонд ажилладаг. Түүнчлэн хувиараа 10 наснаасаа эхлээд Дэлхийн Эмэгтэй Скаутын Байгууллагын гишүүнээр Бангладешын Скаутын байгууллагат байдаг. Америк, Япон, Солонгос, Англи, Малайз, Хонконг, Швейцар, Турк гээд 12 олон орноор сургагчаар, оролцогчоор, төлөөлөгчөөр оролцож байсан. 
Амьдралдаа сэтгэл хангалуун, зорилготой байхад танд юу нөлөөлсөн бэ?
Хоёр зүйл л миний амьдралын бүхий зүйлд бүхэлд нь нөлөөлсөн. Нэгдүгээрт, скаутын хөдөлгөөн, миний амьдралдаа хийсэн хамгийн том зөв сонголт нь эмэгтэй скаутын гишүүн болсон нь эмэгтэй хүсэл мөрөөдөлтэй, хүний эрх, эрх чөлөө, хариуцлага зэргийг ойлгуулсан явдал. Хоёрдугаарт, НҮБ-ийн залуучуудын сургагч байсан нь, үүгээр би судалгааны арга барил, асуудалд анализ хийх чадвар, олон нийтэд илтгэл тавих, нөлөөлөл зэрэг илүү албаны байр сууриа илэрхийлж сурахад нөлөөлсөн.
Монголд ирсэн анхны сэтгэгдэл ямар байв?
Онгоцноос буугаад харсан зүйл нь өргөн уудам тал, уулс хараад үнэхээр сайхан санагдсан.
Хамгийн их таалагдсан зүйл нь хүмүүс нь тэр тусмаа залуучууд. Залуучууд нь үнэхээр өвөрмөц, загварлаг хувцаслалттай. Ганц гадаад төрх гэхээсээ илүү тэд үнэхээр мэдлэгтэй юм. Дэлхийн аль нэг өнцөгт шигдэж биш тэд дэлхийн өнцөг булан бүрт юу болж байгааг үнэхээр сайн мэддэг. Энд ирээд маш олон Монгол залуучуудтай уулзаж ярилцаж үзсэн, миний харснаар Монгол залуучууд Америк, Англи гээд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад боловсрол эзэмшиж, зан төлөв, соёл гээд залуучууд нь дэлхийтэй хөл зэрэгцэж алхаж байгаа нь сайхан санагдсан. Гудамжинд гараад л харахад стиллэг үс засалт, нүдний шил гээд охидууд нь үнэхээр загварлаг юм.
Та шидтэн болоод дэлхий нийтээр нэг асуудлыг шийдвэрлэх хүч чадал, эрх танд өгвөл та юу хийх вэ?
Хэрвээ надад тийм төрлийн хүч байвал энэ дэлхий дээр ганц ч хүн хоосон ходоодтой битгий байгаасай гэж хүсэж байна. Хэрвээ хүн өлсгөлөн ходоодтой бол тэр хүнд хамгийн их бодогдох, эхний хэрэгцээ нь хоол байна. Гэдэс нь цатгалан байвал цаад олон дараагийн асуудалд анхаарлаа хандуулах боломжтой шүү дээ.
Сонирхолтой яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Цаашдын ажил төрөлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!
Баярлалаа.
Б.Болор

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
