АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан АСЕМ-ын Залуучуудын чуулганыг Ази-Европийн сан, ГХЯ, Монголын Залуучуудын Холбоо хамтран Улаанбаатар хотноо 2016. 07. 06-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Өнөөдөр чуулганы төлөөлөгч залуус Үндэсний их баярын наадмын хүндэтгэлийн параданд оролцсон ба энэ жил МЗХ-ны холбооны 95 жилийн тохиож буйтай холбогдуулан ийнхүү жагслаа.
АСЕМ-ын Залуучуудын чуулган 4 өдөр үргэлжилсэн ба загвар чуулганы жишгийн дагуу хэлэлцүүлэг явагдаж, гарсан тунхаг бичгийг нэгтгэн дээд төвшний уулзалтад илтгэхээр болсон аж.

