Б.Өлзийжаргал: Залуучуудын оролцоог дэмжих хурлууд бидний үеийн залуучуудад хэрэгтэй байгаа

2016 оны 07-р сарын 11 өдөр, 15 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ-ын Залуучуудын Чуулга уулзалтанд Монголоос нийт 300 гаруй материал ирүүлснээс 50 залуусыг шалгаруулж төлөөлөгч болон оролцуулсан бөгөөд тэдний нэг болох Б.Өлзийжаргалтай товчхон яриа өрнүүллээ. Тэрбээр MIU  дээд сургуулийг Олон улсын бизнес менежментийн чиглэлээр төгссөн байна.

Анх хаанаас энэ АСЕМ-ын хурлын талаар мэдэж бүртгүүлсэн бэ?

ASEF –аас зохион байгуулж байгаа хурлыг интернэтээс байнга шалгаж байдаг байсан.  ASEM-ын дээд хэмжээний хурал Монголд болохтой зэрэгцүүлээд Залуучуудын хурал болно гэхээр нь материалаа өгсөн.

Шалгаруулалт нь яаж явагдсан бэ? Тэнцэхэд хэр хүнд байсан бэ?

Хамгийн түрүүнд анкет бөглөх байсан энэ нь гурав дөрвөн шаттай,  өөрийгөө танилцуулах, АСЕМ-д яагаад оролцохыг хүссэн, яагаад чамд хэрэгтэй гэж үзэж байна, ямар улсын дипломат байвал ямар асуудлыг дэвшүүлэх вэ зэрэг асуултанд хариулах эссе бичих байсан. Сүүлд сонсоход Монголоос 300 гаруй залуучууд материалаа өгсөнөөс 50 залуу тэнцсэн байсан.

13624682_1288358671182268_82734572_n 13625282_1288358737848928_1050667637_n

Ямар асуудлыг дэвшүүлье гэж санал гаргасан бэ?

Ази-Европын хоорондын харилцаа холбоог сайжруулахад эдийн засгийн хувьд тулгамдсан асуудал болох худалдаа, зам тээвэр, ажилгүйдэл их тулгарч байгаа ялангуяа Азийн орнуудад гэж тодорхойлсон. Миний санал дэвшүүлж байгаа орон Сингапур орны хувьд хөгжил дэвшлээрээ нэлээд дээгүүр ч бөгөөд бусад оронд нөлөөлөх нөлөөллийг илүү түгээхийг зорьсон.

Яагаад заавал Сингапурыг төлөөлөх болсон бэ?

Энэ цаанаасаа 51 оролцогчийг Монголын 50 оролцогчтой нийлүүлээд 51 орон, олон улсын хоёр байгууллага гээд нэг групт тухайн улсыг төлөөлөх 2-3 залуучууд байхаар цаанаас нь хуваарилсан.

Өмнө нь олон улсын хурал, форумд оролцож байсан уу?

Үгүй, анх удаа л оролцож байна.

Ямар салбар, хэлэлцүүлэгт оролцож байна вэ?

Улс төр, эдийн засаг, нийгэм-соёл гэсэн үндсэн гурван асуудлыг дотор нь хоёр хэсэг болгон  нийт зургаан салбар хуралдаанууд болж байна. Миний хувьд Сингапурын эдийн засаг буюу АСЕМ-ын оролцогч орнуудын эдийн засгийн хуралдаанд оролцож байна.

Чуулган эхлэхээс өмнө төлөөлөх орноо судалж, материал бэлтгэж судалгаа хийхэд хэр хугацаа зарцуулсан бэ? Жинхэнэ тухайн орныг төлөөлж буй оролцогчидтой санал бодлоо солилцоход судалгаа нь хэр хол зөрүүтэй байв?

Судалгаа материалыг нэг сарын хугацаанд бэлдсэн. Миний хувьд бэлтгэсэн цуглуулсан материал судалгаа ерөнхий түвшинд л статистик дээр үндэслэж гаргасан учраас. Харин тэдний хувьд тухайн нийгэмдээ амьдарч байгаа учраас асуудлын голыг олж илүү олон талаас нь харж ярилцаж байлаа.. Зөрүүтэй зүйлүүд нэлээдгүй байсаан.

Хуралд оролцож буй гадаадын болон дотоодын оролцогчдыг хараад төрсөн сэтгэгдэл?

Гадаадын оролцогч нар ийм хурал зөвлөгөөнд байнга оролцдог, өөрийн бодол санааг бусдад хүргээд сурчихсан учраас илүү соргог нээллтэй байдал нь ажиглаад Монгол залуучууд мундаг ч гэсэн арай дотогшоо юмуу даа, хайрцагнаасаа тэлж сэтгэх хэрэгтэй юмуу даа гэж харагдаж байгаа. Бүгд л бие биенээсээ маш их зүйлийг суралцаж байгаа гэж бодож байна, миний хувьд ч бас суралцаад л явж байна.

Энэ хуралд оролцсоноор өөрийн чинь хувьд яг давуу тал нь юу байна вэ?

Олон улсын хурлын талаар өмнө нь ямар ч ойлголтгүй байсан. Маш их дээд хэмжээний албан ёсны, тодорхой, товч болдог юм байна. Юмыг илүү олон талаас нь харах, багаар ажиллах чадвар, бусад улс оронтойгоо хэрхэн харилцах талаар их зүйлийг сурч мэдэж байна.

Монгол залуучууддаа хандаж хэлэхийг хүссэн зүйл байна уу?

Сэтгэлээсээ, хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээтэй, алсыг харсан, юмыг нэг талаас нь харсан биш илүү олон талаас нь харж дүгнэлт гаргаасай гэж хэлж байна. Түүнчлэн манайх залуучууддаа зориулсан энэ чиглэлийн хурал форумууд олноор зохион байгуулагдаасай, тэгснээрээ залуучууд маань илүү нээлттэй, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах болов уу. Зөвхөн улс төр, эдийн засаг, нийгэм гэлтгүй байгаль орчин,  худалдаа, хүний эрх гээд маш олон сэдвүүд байгаа учраас мини-АСЕМ ч юм уу залуучуудын оролцоог дэмжих хурлууд бидний үеийн залуучуудад хэрэгтэй байгааг дурдмаар байна.

Ярилцсанд  баярлалаа.

Баярлалаа.

Танд цаашдын сурлага, хөдөлмөр, гэрэлт ирээдүйд  өндрөөр өндөр амжилтыг хүсье!

Б.Болортуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх