Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуут сумаар харвасныхаа дараа ард олонтойгоо наадмын сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Тэрээр хэлэхдээ “Хотол олноороо сайхан наадаж байна уу. Монгол түмнийхээ амар амгаланг айлтгая аа. Дөнгөж сая сурын зурхайд дуут сум тавилаа. Дуут сумыг аливаа баяр наадам, их үйл хэргийг нээхэд тавьдаг учиртай юм. Энэ жилийн наадам маш сайхан эхэлж байна. Олон ой давхацсан наадам болж байна.
Их Монгол Улс байгуулагдсаны ойн 10 жил тутамд нэг удаа 1024 бөх барилддаг. Энэ жил 1024 бөх барилдана. АСЕМ-ын дараа аймаг сумдын наадам болно. Тэгэхээр хөдөө орон нутгаас маш олон алдар цуутай бөхчүүд, хурдан хөлгүүд, эрхий мэргэн харваачид ирсэн байна. Энэ жилийн наадам их өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан наадам болно гэдгийг хэлье.
Наадмынхаа нээлтээр Есөн хөлт их цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, нийт ард түмнээ баясгаж, бөхчүүдээ хүндэтгэж Есөн хөлт цагаан тугаа дэвж тойрлоо.
Би наадмыг найм дахь удаагаа нээлээ. Хувьдаа их бэлгэшээж байгаа. Би найман хүүтэй аав, ээжийн хүү байгаа юм. Ийм сайхан бэлгэшээлээр наадмаа нээсэндээ баяртай байна.
Монгол түмнийхээ буян заяа, аз хийморьт үргэлж залбирч явах болно. Та бүхий маань буян заяа, аз хийморь үргэлж өөдөө байг.
Ард түмэн минь сайхан наадаарай. Баярлалаа” гэлээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
