Монгол Улсын аварга Ч.Санжаадамбад “Ланд крузер-200” авто машин гардуулан өглөө

2016 оны 07-р сарын 13 өдөр, 12 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар “Toyota моторс” корпорацийн  зүүн бүсийг хариуцсан захирал Нанахара Хироаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд юуны өмнө Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаад талархал дэвшүүлээд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын дараа Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 10 даван түрүүлсэн Монгол Улсын Аварга Ч.Санжаадамбад “Тоyoтa мотор” корпорациас  “Ланд крузер-200”  авто машиныг гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, С.Батболд нар оролцож, түрүүлсэн бөхөд баяр хүргэлээ.

sanj02

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх