Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийг Эрдмийн хөтөч-58” цогцолбор сургууль болгон өөрчиллөө

2016 оны 07-р сарын 18 өдөр, 11 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 сарын 30-ны  өдөр  “Цогцолбор сургууль болгон өөрчлөн зохион байгуулах тухай” А/556 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудын амьдарч байгаа орчин, хамрагдах хүрээ, сургуулийн онцлогийг харгалзан Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2016 оны 1/5145 дугаар албан бичиг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн санал хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийг “Эрдмийн  хөтөч-58” цогцолбор сургууль гэж  нэрийг өөрчиллөө. Сургуулийн ангилал өөрчлөгдсөнтэй холбогдуулан сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх