АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтыг Монгол улс амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уг уулзалтанд 51 орны дээд түвний төлөөлөгчид, ОУБ-ын 2 тэргүүн, 11 орны төрийн тэргүүн, 23 орны ерөнхий сайд болон 17 орны гадаад хэргийн сайд нар бусад зочид төлөөлөгчид оролцлоо.
Монголын түүх соёл, зан заншилтай танилцахаар Монголын Үндэсний музейд Бүгд Найрамдах Латви улсын ерөнхийлөгч Андрис Берзиньш, Бүгд Найрамдах Мальт улсын ерөнхий сайд Жосеф Мускат, Гадаад хэргийн сайд Жорж Велла, Бүгд Найрамдах Вьетнам Улсын ерөнхий сайдын гэргий, Бүгд Найрамдах Португал улсын гадаад хэргийн сайд Аугусто Сантос Силва, Бүгд Найрамдах Пакистан улсын гадаад хэргийн сайд Сартаз Азиз, БНХАУ-ын “Торгоны зам” ОУ-ын худалдааны танхимын ерөнхий нарийн бичгийн дарга, Бүгд Найрамдах Солонгос улсын Соёл, Спорт, Аялал жуулчлалын дэд сайд болон “LG” группын ерөнхийлөгч, Солонгосын “Хьюндей Элеватор” группын ерөнхийлөгч зэрэг 15 орны, 90 гаруй албаны зочид төлөөлөгчид зочиллоо. Зарим төлөөлөгчид Монголын Үндэсний музейн “”Хүндэтгэлийн дэвтэр”-т музейд зочилсондоо сэтгэл хангалуун баяртай байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурлаа. Тэдгээр зочдын нэг Бүгд Найрамдах Португал улсын гадаад хэргийн сайд Аугусто Сантос Силва: “Монголын Үндэсний Музейд анх удаа зочилж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Португал улсаас ирсэн төлөөлөгчдийн өмнөөс Та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлж байна” хэмээн сэтгэгдлээ үлдээсэн байна.
Баярын өдрүүдэд Монголын Үндэсний музей өдөр бүр ажиллаж, үзэгч олонд болон зочид төлөөлөгчдөд үйлчиллээ. Монголын Үндэсний музейд зочилсон төлөөлөгчдөд талархал илэрхийлье.




435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
