АН-ын их хурал ирэх 12 дугаар сард хуралдана

2016 оны 07-р сарын 19 өдөр, 09 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 48-р хурал хуралдаж завсарлалаа. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтсон юм.

Үүнд:

  1. “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонсох
  2. АН-ын VI их хурлын товыг зарлах
  3. АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүдийг байгуулах тухай
  4. АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах тухай
  5. 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл
  6. Ардчилсан намын 2016 оны УИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, судалгаа гаргах ажлын хэсэг байгуулах тухай
  7. АН-ын Үндсэн дүрмийн 3.6.1.4-т заасан асуудлаар хэлэлцэн гаргасан ХЕХ-ны 2016.05.25-ны өдрийн тогтоолыг хэлэлцэх
  8. АН-ын даргын сонгууль явуулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр баталсан юм.

Үүнээс  “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонссон бол, АН-ын VI их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулах нь зүйтэй гэж ҮЗХ-ны гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

АН-ын их хурлаар Үндсэн дүрмээ шинэчилж, намын даргаа сонгох юм. Мөн үзэл баримтлалаа тодруулж, гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг, нээлттэй нам болохоор дүрмээ өөрчилөхөөр тогтлоо. ҮЗХ-ны хуралдаан үргэлжилнэ.

zandaa

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх