Иргэд олон нийтийн дунд хүмүүнлэгийн аян өрнөж, тус аймгийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж илгээсээр байгаа билээ. Тэгвэл өчигдөр Монгол Улсын “топ-100” компанийн нэг болох “Сод Монгол” групп Баян-Өлгийчүүдэд 21 гэр хандивласныг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар болон ОБЕГ-ын удирдлагууд хүлээн авлаа.

Тус группын захирал Ц.Анандбазар “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж монголчуудын сайхан үг бий. Монголчууд эртнээс нэг нэгнээ сайхан сэтгэлээр тусалж, тэтгэж ирсэн сайхан уламжлалтай. Байгалийн ийм давагдашгүй аюул учирсан үед бид нэг нэгэндээ эрвийх дэрвийхээрээ туслах учиртай. Тиймээс манай компанийн хамт олон хэлэлцээд 21 гэрийг тусламж болгон илгээхээр шийдвэрлэсэн юм” гэлээ.

Мөн энэ үеэр МУЗН-ээс 100 хөнжил, 100 гудас, 100 усны савыг Баян-Өлгийчүүдэд хандив болгон илгээж байгаагаа хүлээлгэн өглөө. Улаан загалмай нийгэмлэгийн хувьд өмнө нь аймгийн Улаан загалмай нийгэмлэгийнхээ нөөцөөс 100 хөнжил, 100 гудсыг гамшигт нэрвэгдсэн иргэдэд олгосон юм. Цаашид тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа талаараа МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Бид нөөц бололцоондоо тулгуурлан гамшигт нэрвэгдсэн иргэддээ тусламж олгосоор байна. Одоогийн байдлаар хохирлын нарийвчилсан судалгааг аймаг орон нутгаас гаргаж ирүүлэхийг хүлээж байна. Энэ судалгаа ирсэн тохиолдолд Олон улсын Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд төсөл бичиж, хандив тусламж татахаар төлөвлөж байгаа” гэв.

Үүнээс гадна “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас таван гэр, Эс Сайн” ХХК-ийн S`Outlet дэлгүүрийн хамт олон хүүхэд том хүний хувцас, гутал, пүүз, сандаал гээд 15 сая гаруй төгрөгийн бараа материалыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж болгон хандивлаад байгаа юм.
Эдгээр тусламжийн гэр, бараа материалыг ачсан тусламжийн цуваа өчигдөр буюу долоодугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймаг руу гарлаа.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
