Таван хүүхдийн амийг аварсан Г.Түвшинжаргалд талархлаа илэрхийлэв

2016 оны 07-р сарын 20 өдөр, 11 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн Г.Түвшинжаргал  энэ сарын 17- ны өдөр 15.00 цагийн орчим  утаа  уугисан гэрт орж галыг унтраасан байна. Гэрт бага насны 5 хүүхэд байжээ.  Иргэн Ө-ийн хүүхдүүд цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурга шатаж гал гарч эхэлсэн үед Г.Түвшинжаргал таарчээ. Тэрбээр  хүүхдүүдийн амийг аварч, гэрийг бүрэн шатахаас өрсөж  галыг унтраасан байна. Ийнхүү  авхаалж самбаа, эрэлхэг зориг гарган  гал унтрааж, 5 хүүхдийн амь насыг авран хамгаалж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн тус хорооны оршин суугч Г.Түвшинжаргалд Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олноос талархал дэвшүүлэв. Бага насны хүүхдээ харгалзах хүнгүй орхиж явахгүй байхыг дүүргийн  Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх