Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 16-ны өдөр дөнгөж Засгийн газрын гишүүдийнхээ бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-ын даргад өргөн барьж байлаа. Сонгууль болсноос хойш бүтэн сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад АН-ынхан фракциудынхаа эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд төрийн албыг данхайлгах бүтцээ ид зурж байв.
Эцэст нь энэ данхайсан бүтэцтэй, давхар дээлтэй тэгсэн мөртлөө шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөд “Давхар дээл”-д дайн зарласан Төрийн тэргүүн маань ганц үг ганхийгээгүй билээ. Ингэж л Н.Алтанхуяг 16 яам 19 сайдтай, бүгд давхар дээлтэй нүсэр бүтцийг байгуулсан ч намын нөхдийнхөө “түгжилдэх” ажиллагаанд өртөж, Н.Алтанхуяг удалгүй огцорсон билээ. Дараа нь шийдлийн гэх сүржин тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдсан ч Н.Алтанхуягаас дордсон уу гэхээс дээрдээгүй. Учир нь “Давхар дээл”-ийг жадлан эсэргүүцэгч МоАХ фракцийн Р.Бурмаа, М.Зоригтоос авхуулаад олон гишүүн хэлсэн амнаасаа буцаж сайдын зөөлөн суудалд тухалж амжсан.
Товчхондоо энэ бол АН-ын гишүүдийн жинхэнэ нүүр царайг иргэдэд илчилж өгсөн явдал байв. Тэгвэл өнөөдөр 2016 оны долдугаар сарын 20–ны өдөрт багтаан МАН-ынхан Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр хүргүүллээ. Сонгуулийн дараа засаг төрөө эмхлэх ажилд МАН-ынхан цалгардахгүй оржээ. МАН-ынхан 13 яам, 16 сайдтай Засгийн газар байгуулахаар болсон аж.
Өмнөх Засгийн газруудаас тоо нь багассан ч мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтад хүрсэнгүй хэмээн Ерөнхийлөгч хүлээж авахаас татгалзсан байна. Тэгвэл АН-ын 19 сайд бүгдээрээ давхар дээлтэй байжээ. Харин одоо МАН-ын 16 сайдын тав нь давхар дээлтэй байгаа юм. Эндээс харахад АН-ын Засгийн газар төрийн бүтцийг данхайлгаж, давхар дээлтэй халууцаж суусан нь илт байна. Дээр нь АН-ын дарга З.Энхболд 2012-2016 онд УИХ-ын даргын албан тушаалыг хашсан билээ. Н.Алтанхуягийн болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг харьцуулбал ийм дүр зураг харагдаж байна.
Н.АЛТАНХУЯГИЙН ЗАСГИЙН ГАЗАР / 2012/
1.Н.Алтанхуяг-Ерөнхий сайд
2.Ч.Сайханбилэг-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
3.Д.Тэрбишдавга-Шадар сайд
4.Л.Болд – Гадаад харилцааны сайд
5.Х.Тэмүүжин – Хууль зүйн сайд
6.Ц.Баярсайхан – Барилга, хот байгуулалтын сайд
7.А.Гансүх – Зам, тээврийн сайд
8.Д.Ганхуяг – Уул уурхайн сайд
9.Я.Санжмятав – Хөдөлмөрийн сайд
10.С.Эрдэнэ – Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд
11.Н.Батбаяр – Эдийн засгийн хөгжлийн сайд
12.Л.Гантөмөр – Боловсрол, шинжлэх ухааны сайд
13.Ц.Оюунгэрэл – Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
14.Х.Баттулга-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд
15.Д.Бат-Эрдэнэ-Батлан хамгаалахын сайд
16.С.Оюун-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд
17.Ч.Улаан-Сангийн сайд
18.Н.Удвал-Эрүүл мэндийн сайд
19.М.Сономпил-Түлш эрчим хүчний сайд
Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗАСГИЙН ГАЗАР /2016/
- Монгол Улсын Ерөнхий сайд
- Монгол Улсын Шадар сайд
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- Гадаад харилцааны сайд
- Сангийн сайд
- Хууль зүй, дотоод хэргийн сайд
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
- Батлан хамгаалахын сайд
- Барилга, хот байгуулалтын сайд
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
- Зам, тээврийн сайд
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
- Эрчим хүчний сайд
- Эрүүл мэндийн сайд
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
