УИХ-ын гишүүн С.Жавхланг эргүүлэн татах уу

2016 оны 07-р сарын 20 өдөр, 15 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-ын 54-р тойргоос сонгогдсон МУГЖ С.Жавхлан гишүүний тангарагаа өргөснөөр бүрэн эрхт гишүүн болсон бөгөөд хоёр ч байнгын хорооны гишүүнээр ажиллахаар болсон билээ. Тодруулбал Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр ажиллах болсон.

Гэтэл бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гавъяат маань гишүүний суудлаа удахгүй эргүүлэн өгч магадгүй байдалд хүрчээ. Учир нь түүнийг МУ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тодруулбал сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.1, 70.1.4-д заасан заалтуудыг зөрчиж, ард иргэдийн сонгох эрхэд санаатайгаар нөлөөлж, хууль бус аргаар гишүүн болсон гэж үзэн УИХ-ын гишүүнээс огцруулах магадлал тун өндөр байна.

Дэлгэрүүлбэл МУГЖ С.Жавхлан МУГЖ Т.Баясгалантай хамтран “Илгээлтийн эзэд” хандивын тоглолт хийж малчдад хандив тараасан нь хуульд заасан сонгуулийн жил буюу 2016.01.01-ны өдрөөс 2016.06.29-ны 22:00 хүртэл хугацаанд мөнгө эд зүйлс тараах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болоод байна.Анхнаасаа сонгуулийн хууль зөрчиж УИХ-ын гишүүн болсон С.Жавхлангийн хэргийг холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа мэдээ бидэнд байна. Бид энэ талаар мэдээллийн дэлгэрэнгүйг цаг тухай бүрт нь уншигч та бүхэндээ мэдэгдэх болно.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх