МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дуусаж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар болоод байна.
Удирдах зөвлөлийн хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцсэн бөгөөд нэрс гарчээ. Эдгээр сайдын нэрийг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх болоод байна.
• Монгол Улсын Ерөнхий сайд – Ж.ЭРДЭНЭБАТ
• Монгол Улсын Шадар сайд – У.ХҮРЭЛСҮХ
• Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.МӨНХБАТ
• Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.ОЮУНХОРОЛ
• Гадаад харилцааны сайд – Ц.МӨНХ-ОРГИЛ
• Сангийн сайд – Б.ЧОЙЖИЛСҮРЭН
• Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.БЯМБАЦОГТ
• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Н.НОМТОЙБАЯР
• Батлан хамгаалахын сайд – Б.БАТ-ЭРДЭНЭ
• Барилга, хот байгуулалтын сайд – Г.ӨНӨРБОЛОР /”Сөүл групп”-ийн захирал/
• Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ж.БАТСУУРЬ
• Зам, тээврийн сайд – Д.ГАНБАТ /МТЗ компанийн Гүйцэтгэх захирал/
• Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/
• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Ц.АНАНДБАЗАР /”Содмонгол” группийн захирал/
• Эрчим хүчний сайд – Д.ЦЭНГЭЛ
• Эрүүл мэндийн сайд – Ж.ЦОЛМОН /Эрүүл мэндийн дэд сайд асан/ нарын нэрс тодроод байна.
