-Аргын тооллын 7 сарын 22. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын 18. тооно-22 од, хөхөгчин могой, идэр барилдлагатай өдөр.
-Их хар өдөр. Их халууун-18:10.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:16-21:40.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Ноёд, хаадын сүлд гараг.
-Үхэр, могой, бич, тахиа жилтэн аливаа үйлийг
хийхэд эерэг сайн.
-Харин гахай, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Шинэ үйл эхлэх, замд гарах, бэрийн үйлийг цээрлэдэг.
-Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар
