Шинэ Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ эцэслэн баталж, өнөөдөр салбарын сайд нараа эцсийн байдлаар тодруулж батлах гэж байна.
Тухайлбал, УИХ-ын нэгдсэн чуулганаар Байнгын хороодын дарга нараас гадна шинэ засгийн сайд нарыгаа батална.
Шинэ Засгийн газар 13 яамтай, 16 сайдтай, 13 дэд сайдтай ажиллахаар болсон. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нараа тодруулсан билээ.
ШИНЭ ЗАСГИЙН САЙДУУД
1. Монгол Улсын Ерөнхий сайд – Ж.Эрдэнэбат
2. Монгол Улсын Шадар сайд – У.Хүрэлсүх
3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.Мөнхбат
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.Оюунхорол
5. Гадаад харилцааны сайд – Ц.Мөнх-Оргил
6. Сангийн сайд – Б.Чойжилсүрэн
7. Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.Бямбацогт
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Н.Номтойбаяр
9. Батлан хамгаалахын сайд – Б.Бат-Эрдэнэ
10. Барилга, хот байгуулалтын сайд – Г.Өнөрболор
11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ж.Батсуурь
12. Зам, тээврийн сайд – Д.Ганбат
13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Ц.Дашдорж
14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Ц.Анандбазар
15. Эрчим хүчний сайд – Д.Цэнгэл
16. Эрүүл мэндийн сайд – Ж.Цолмон нарын нэрсийг өргөн барьж батална.
