Монголд хөхний хорт хавдар маш их байна. Нэгэн эмэгтэйн бичсэн чухал зөвлөгөөг уншаарай, бусаддаа бас зөвлөөрэй..
Яагаад хөхний хорт хавдар туссан бэ?
Миний хамгийн хайртай нагац эгч минь 7 жилийн өмнө хөхний хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнийг яагаад хорт хавдар туссан юм бол оо гэж үргэлж бодож, мэдээлэл хайдаг байлаа. Ингээд яагаад миний эгч хорт хавдар тусчихав аа гэдэг асуултад цөөн хариулт олсоноо хуваалцаж эмэгтэйчүүдээ сэрэмжлүүлье.
-Эгч минь туйлын цэвэрч нямбай хүн байлаа. Үргэлж арчиж цэвэрлэж, цэмцгэр явна. Тэр маш хөлрөмтгий учраас суганы үнэр дарагч буюу дезодрант үргэлж хэрэглэдэг байсан юм. Гэтэл тэр нь хөхний хорт хавдар үүсгэгч нэгэн хүчин зүйл байжээ. Дезодрантын найрлагад хөнгөн цагаан ордог бөгөөд хөнгөн цагаан нь хүний биед их шингэснээр хорт хавдар үүсгэдэг гэдгийг фэйсбүүкд дандаа хэрэгтэй мэдээлэл оруулдаг нэгэн эгчийн нийтлэлээс олж уншсан. Барууны оронд эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар ихээр өвчлөх болсон нь дезодранттай холбоотой байсныг эрдэмтэд нотолжээ.
-Хөнгөн цагааны найрлагатай ходоодны хорсолт, шарханд уудаг эмийг удаан хэрэглэсэн хүмүүс альзхамер буюу ой ухаанаа алддаг өвчин тусдагийг ч мөн тогтоосон гэнэ. Хөнгөн цагаан ихэдвэл ийм л хортой аж.
-Эгч маань нэлээд хэдэн жил төрөх эмнэлэгт асрагчийн ажил хийсэн. Ээлжийн ажил учраас шөнө нойргүй хонож ажиллах үе их байжээ. Эмэгтэй хүний хөх харанхуйд өөрийгөө хамгаалах бодис ялгаруулдаг бөгөөд шөнө гэрлээ унтрааж тас харанхуйд унтахыг судлаачид зөвлөдөг. Ээлжийн ажилтай эмэгтэйчүүд үргэлж гэрэлд ажилладаг учраас хөхний хавдарт өртөх эрсдэл өндөр байжээ.
-Мөн эгч минь анхны хүүхдээ тээж байхад золгүй явдал болж тэмээн дээрээс унаад зулбасанаас хойш жирэмслээд удалгүй ураг гарчихдаг зуршил тогтжээ. Бараг 5-6 тохиолдолын эцэст эмчлүүлж, бариулсаны үр дүн гарч хөөрхөн хүүтэй болсон ч хүү нь төрөлхийн өвчний улмаас ой хүрч амжилгүй эндсэн юм. Арайхийж олдсон үрээ алдсан эхийн сэтгэлийн зовлонг үгээр илэрхийлэхийн аргагүй. Эгч минь хэдэн сар хагартлаа чинэрсэн хөхөө сааж нойргүй шаналан суусан. Эмэгтэй хүн жирэмслэнгүүт хөх хамгийн соргогоор хүлээн авч бараг тэр даруйд ажиллаж эхэлдэг бөгөөд үр зулбах юм уу хөндүүлэх үед үйл ажиллагаа нь хэвийн бусаар гэнэт зогссоноор эмгэг үүсдэг байна. Олон удаа ийм явдал тохиолдвол эмгэг төдий чинээ үүсдэг.
-Мөн хавдрыг хамгийн ихээр өдөөгч зүйл нь сэтгэл санааны гутрал, хямрал гэдгийг ч эрдэмтэд хэлдэг. Ингээд бодохоор амьдрал дэндүү богинодсон эгч минь хөхний хорт хавдар тусах бүх эрсдэлийг өөртөө санамсаргүй хураажээ. Эндээс дүгнэлт хийж бүсгүйчүүддээ сануулахад
Нэгдүгээрт: та бүхэн өөрийнхөө цорын ганц сайхан үнэрт сэтгэл ханамжтай байж элдэв химийн бодис орсон үнэртүүлэгч, дезодрант зэргийг бүү хэрэглэ
хоёрдугаарт: гар утас, компьютер ухаж гэрэлд суухгүй байхыг хичээ. Өглөө эртхэн босч ажлаа амжуулаад орой эрт унтаж хэвшээрэй. Гэрлээ болж өгвөл унтрааж амарч заншаарай.
гуравдугаарт: хөл хүндтэй үедээ биеэ сайн энхрийлж, болгоомжтой, хянамгай бай. Хүүхдээ хөхөөрөө хоолло. Үр хөндөлт гэгч зүйлийг хэзээ ч бүү үйлд.
дөрөвдүгээрт: өөрийгөө бүү дүрэмд. уйлмаар үедээ асгартал енгэнэтэл уйл, дуулмаар үедээ дуул. хэцүү байвал ярилц, хэзээ ч дотроо бачуурч болохгүй. Хавдар гэдэг нь хав-дар буюу сэтгэлдээ дарсан зовиураас үүсдэг гэж нэг хүн хэлсэн нь ч бий. Өөрөөсөө шалтгаалах зүйлсийг хийж өөрийгөө хайрлаж чадвал бидэнд урт удаан амьдрах боломж байдаг гэдэгт итгээрэй.
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
