—-Чадалтай аавын хүү байвал дэд сайд дээр Шилэн Цогоотой өрсөлд—-
Ард түмэндээ Шилэн Цогоо хэмээн алдаршсан иргэн Б.Цогтгэрэл МАН-ын идэвхтэй гишүүдийн нэг. Сонгуульд 65 суудал авч гялалзсан амжилт үзүүлсэн энэ МАН бялууныхаа хуваалтыг хийж байна. Эхний бялууны эзэд ард олон нийтийн дургуйцлийг төрүүлж эгээтэй л ирэх жилийн сонгуулийн дүнг хөмөрчих дөхлөө. Гэтэл дараагийн бялууны сураг базаахгүй дуулдаж эхэллээ.
Өнөөх л мөнгө төгрөг, авцаа өгцөө, 60 тэрбумын хэрүүл үргэлжлэх сурагтай хөгөө хөлдөө чирсэн хогийн хошин шогийн үзүүлбэрээс ч хөх инээд хүргэмээр юмнууд дэд сайдад дуулдаж байна. Ард түмний захиалгыг биелүүлж эс чадваас МАН-ыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар арьсыг нь хуулаад өгөх чадвар сонгогч түмэнд байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл ард түмэн бид юуг хүсээд байгаа гэвэл авлигагүй, шударга, нээлттэй ил тод, ардчилалтай, алагчлалгүй нийгмийг хүсэн хүлээж ил тод шилэн нээлттэй тендертэй, хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгохыг л чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байгаа юм.
Энэ захиалгын дагуу иргэн Б.Цогтгэрэл санаачлага гарган “Миний бие Зам тээврийн салбарыг нээлттэй ил тод Шилэн тендертэй, хүртээмжтэй түргэн шуурхай, найрсаг үйлчилгээтэй, ил тод болгохын төлөө ЗТХ-ийн дэд сайдад нэр дэвших саналаа МАН-ын УЗ-д хүргүүллээ” хэмээн өөрийн Facebook хуудсандаа бичсэн байна. Түүний саналыг хүлээн авч Зам тээврийн хөгжлийн дэд сайд болгон амлаад байгаа ШИЛЭН байдлыг нь харах нь зүйтэй хэмээн олон нийтийн цахим сүлжээнд иргэд үзэж байна.









Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
