Хүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна ахуйн асуудлуудыг шийдэхэд ч маш их үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв та содыг ямар зориулалтаар хэрхэн ашиглах талаар илүү мэдлэгтэй болохыг хүсч байвал дараах мэдээллийг уншаарай.
- Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байвал өглөө, оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцласан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад амаа зайлж байгаарай.
- Ханиад хүрсэн үед хоолой сэрвэгнэх болон хамрын битүү арилгах зорилгоор содатай буцласан халуун усаар утвал ханиад түргэн эдгэнэ.
- Дасгал хөдөлгөөн хийсний дараа болон биеийн хүчний ажил хийсний дараагаар содатай халуун ваннд орвол булчин суларч, сайхан амарна.
- Гар, хөл гэмтсэн үед гипс удаан хугацаагаар зүүхэд маш их загатнаж, хуурайшдаг. Тэгвэл гипсний хөндий доогуур бага зэрэг сода үрчихвэл загатнах нь багасна.
- Хатуурч, хуурайшсан өсгий хэсгийн арьсыг зөөлрүүлэхийн тулд содатай усанд хөлөө 20мин дүрээд, чийгшүүлэгчтэй тосоор тослоорой. Түүнчлэн сода нь хумсны мөөгөнцөр өвчнөөс хамгаалж чаддаг давуу талтай гэнэ шүү
- Хөлний эвгүй үнэрийг арилгахын тулд орой болгон сода, гаатай тостой халуун усанд хөлөө 15мин дүрээрэй.
- Шумуул, зөгийнд хазуулсан улайлт, хавдалтыг бага зэрэг чийглэсэн содаар эмчилж болно. Ингэснээр тэр дороо загатнах нь багасаж, хавдар нь буух болно.
- Усанд орсны дараа чийгшүүлэгч тосондоо нэг том халбага сода холиод гуужуулагч скрабны зорилгоор хэрэглэж үзээрэй. Арьс тань торгомсог зөөлөн болох болно.
- Язралтын сорвийг мөн л чийгшүүлэгч тостой хольсон чимх содаар бүдгэрүүлж болдог. Энэ аргыг тогтмол хэрэглэвэл маш үр дүнтэй.
- Цээж гашуу оргих үед нэг аяга халуун сүүнд бага зэрэг сода хийн уугаарай.
- Долоо хоногт 2 удаа содатай бүлээн усанд гараа дэвтээж байвал бактери устаж, хуурайшиж сөрсөн арьс зөөлөрч, маникюр хийхэд илүү тохиромжтой болдог.
- Химийн найрлагагүй хөлс дарагч хэрэглэхийг хүсвэл хүнсний сода санал болгож байна. Усанд орсны дараагаар сугандаа бага зэрэг сода түрхвэл хөлс ялгаралт багасаж, үнэр ч дарагддаг байна.
- Сонгино, сармис, загасны мах гээд хурц үнэртэй хүнсний бүтээгдэхүүн барьсны дараагаар гараа хичнээн угаасан ч үнэр нь арилдаггүй. Тэгвэл савангаар нэг удаа угаачихаад, дараа нь бага зэрэг содаар яг савангаар угааж байгаа юм шиг үрж угаавал энэхүү асуудлыг хялбархан шийдэх болно.
- Харласан зэс, алт, мөнгөн эдлэл, загалтсан шилэн аяга таваг, хөнгөн цагаан сав суулга зэргийг цайруулагч бодисны оронд содаар зүлгэвэл илүү хоргүй бөгөөд илүү сайн гялалзаж, өнгө ордог.
- Хөргөгч болон шүүгээний муухай, удсан үнэрийг дарахын тулд нэг буланд нь аяганы талаар сода хийж тавиарай. Нэг хоногийн дараа гэхэд л арилсан байх болно.
- Мөнгөн гинж, ээмэг, бөгж зэрэг өнгөө алдсан гоёл чимэглэлүүдийг содатай усанд хийн 10-аас 20мин байлгаад гаргаж ирэн усаар зайлаарай. Шинэ юм шиг л гялалзах болно.
- Буурцаг, вандуй зэрэг удаан болдог ногоог бага зэрэг сода хийгээд чаначихвал хурдан болно.
- Угаалгын машинд эсвэл гараараа цагаан хувцас хэрэглэл угаах гэж байгаа бол угаалгын нунтагтайгаа хамт бага зэрэг сода хийвэл илүү сайн цайрч, хувцасны өнгө сэргэдэг.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
