“Монгол наадам” бол монголчуудын бахархалт түүх, монголчуудын бүтээсэн гайхамшигтай соёл, ёс заншлын илэрхийлэл билээ. Гадаад хэргийн яамнаас Монгол наадмыг олон улсад сурталчлан таниулах зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй иргэд, холбоодын дунд “Миний Монгол Наадам” уралдааныг хоёрдахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Гадаад хэргийн сайдын нэрэмжит энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын 1, 2 дугаар тогтоолоор тус тус батлагдсан “Дэлхийн Монголчууд хөтөлбөр” болон “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд бөгөөд жил бүр уламжлан хэрэгжих юм.
2015 онд зохион байгуулсан анхдугаар уралдаанд хилийн чанад дахь монголчуудын 19 холбоо, нийгэмлэг оролцож АНУ-ын Сан-Франциско дахь Бэй-Ариагийн монголчуудын холбоо тэргүүн байрыг эзэлж байсан бол энэ жил оролцогчдын тоо даруй өссөнөөс гадна наадам зохион байгуулсан холбоодууд наадмын үйл ажиллагаанд гадаадын иргэдийг олноор урьж оролцуулах, суугаа орныхоо олон нийтэд хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр дамжуулан монгол наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл түгээх үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулсан нь монголын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд таниулж чадлаа.
Энэ жилийн уралдаанд анх удаа БНЭУ-ын Карнатака мужийн Хубли хот дахь Гомандацан хийдийн Монголмицангийн 380 гаруй монгол лам хуваргууд монгол наадамаа ёслол төгөлдөр тэмдэглэж, Япон дахь монголчууд “Хүүхдийн бэсрэг наадам” зохион байгуулж оролцлоо.
Монгол наадмын тухай мэдээлэл дэлхийн өнцөг булан бүрийн ард иргэдийн сонорт хүрч байх өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази, Европын дээд хэмжээний 11 дэх уулзалтын 4000 гаруй зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид үзэж сонирхсон “Нүүдэлчдийн наадам”-ын үйл ажиллагаа дэлхий даяар дүрст хэлбэрээр тарж монгол түмний бахархалт ёс заншил, соёл, түүхийг АСЕМ-ийн амжилтын ухайтай хамт ертөнцийн 5 тэрбум орчим иргэд хүлээн авлаа.



Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
