–Үндэсний их баяр наадамдаа одтойсайхан барилдаж Монгол Улсын арслан цол хүртсэн танд баярхүргэе?
-Баярлалаа. Намайг барилдаж байхад сэтгэлзүйн их дэмжлэг үзүүлж байсан наадамч олондоо талархаж яваагаа илэрхийлье.
–Начин гэж дуудуулж нэг хэсэг явсанодоо арслан гэж хэлүүлэх сайханбайгаа биз?
-Би угаас надад арслан цол ээлтэй юм байна гэж ойлгодог. Анх 2008 онд Архангай аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байлаа. 2010 онд Хэнтий аймагт болсон Зүүн бүсийн наадамд түрүүлж хурц арслан болов. Энэ маань надад их урам өгч барилдсаар 2012 онд улсын наадамд тав давж улсын начин болсон бол хоёр жилийн дараа улсын заан Б.Батмөнхөөр тав давж начин цолоо баталсан. Тэр жил одоогийн арслан Н.Батсуурийг харцага цолтой байхад нь зургаагийн даваанд барьц сонгуулаад унаж байлаа. Тэгвэл өнгөрсөн жилийн даншиг наадамд түрүүлж даншгийн арслан болсон.
–Харин түүнээс хойш тийм сайн барилдсангүй гэж бөх сонирхогчид өөрт чинь хандаж ярьдаг байлаа?
-Өө тийм үү. Нээрээ ч даншгийн арслан шиг барилдаагүй азнасан байх. Миний барилдаан ер нь хоёр ижлийн мөчлөгтэй юм шиг санагдаад байгаа юм. Өмнөх амжилтуудаа багцлаад үзэхэд. Энэ жил харин гайгүйхэн барилдчих байх гэж өөртөө итгэж байсан. Зоригтой, өөрийн бодсноо биелүүлж барилдахыг хичээсэн. Тэр хүслээ ч хангалаа.
–Энэ жил тэгш ойнууд давхцаад 1024 бөх барилдахтай уялдаад өндөр зорилго тавьсан гэж ойлгож болохуу?
-Тийм биш. 1024 бөх барилдана гэхээр зарим хүмүүс эхний даваанууд л лав зөөлөвтөр байх юм шиг боддог. Тэгвэл аймаг, сумдын наадам хойшлоод Монголын бүх хүчитнүүд нэг дор цугларсан болохоор тийм байдал огт үгүй байсан. Бод л доо. Хоёр, гурвын давааны төгсгөлд л аймгийн хүчтэй арслангууд хоорондоо тулсан шүү дээ. Өрсөлдөөн тун ширүүн байсан.
–Өөрийн чинь хувьд ч хүчтэй өрсөлдөгчид таарсан даа. Тийм ээ?
-Даваа бүр л хэцүү байлаа. Бүгдэд нь хүчээ шавхаж санаснаа хийж барилдсан. Дөрөв, тав, зургаагийн даваанд аймгийн хүчтэй арслангуудыг давсан. Харин долоод гарьд Б.Гончигдамба намайг амласан. Ноднин даншиг наадамд бид хоёр үлдэж би давсан болохоор хийх л юмаа хийнэ гэж бодож гарсан. Тэгээд ч давсан.
–Наймын даваанд П.Бүрэнтөгс арсланд амлуулж барилдсан. Энэ тухай наадамчдын яриа одоо хүртэлтасраагүй л байна. Ямар үйл явдал болов гэдгийг өөрөөс чинь сонирхмоор байгаа юм…?
-Бид хоёр яалт ч үгүй хайнцсан. Цэц ч тийм шийдвэр гаргаж дахин барилдахад би барьц сонгож арсланг хаясан. Болсон үйл явдал монгол бөхийн дүрмийн дагуу өрнөсөн. Тэрнээс этгээд хачин зүйл болоогүй. Дахиж барилдах явц удааширч бид хоёрын барилдааны талаар янз бүрийн дүрс бичлэг олонтаа цацагдснаас бас цаг оройтсноос наадамчид жаахан тэсвэр алдсан тал бий байх. П.Бүрэнтөгс арслан бид хоёрын хооронд хувийн ямар нэг маргаан байгаагүй.
–Тэсвэргүйдлээ гээд шөнийн 00:00 цаг болох гэж байхад цэнгэлдэх дүүрэн л байсан шүү дээ. Түүгээр чбарахгүй “Пүрэвдагва, Пүрэвдагва” гэсэн уухай цэнгэлдэхийг өргөх шахаж байсан. Энэ байдал танд ямарсанагдсан бэ?
-Спортыг хөгжөөн дэмжигчидгүйгээр төсөөөлдөггүй шүү дээ. Намайг дэмжиж уухайлсан их цуурай давалгаалсан явдал надад маш их урам хайрласан. Үүнийг нь ч би давчихаад дэвээнийхээ үеэр илэрхийлж чадсан гэж бодож байгаа. Хамгийн гол нь монголчууд маань надад итгэл өгч байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Өндөр даваанд хүрч барилдах замыг минь олон түмэн засч өгсөнд билгэшээж явна.
–Есийн буюу арслангийн даваа бүр хэцүү байв уу?
-Улсын арслан Н.Батсуурийг хаяж арслан болсондоо их баярласан. Улсын наадамд түрүүлээд үзчихсэн хоёр арслантай хоёр даваанд дараалан таарч амжилттай барилдсан. Ний нуугүй хэлэхэд жаахан цуцсан шүү.
–Нутгийн хүчтэй бөх Ч.Санжаадамбатай үзүүр, түрүүнд үлдээд гарахдаа юу бодсон бол Та…?
-Архангай нутгаас минь аварга, арслан төрөх нь гэж баярласан. Тэгээд цуцсан дүр үзүүлэлгүй сайхан барилдъя гэж бодсон. Даанч Ч.Санжаагийн маань од нь гийгээд яах ч аргагүй хүчтэй байсан. Түүнээс биш би арслан болсон гэж тайвширсандаа унасан гэвэл үгүй. Түрүүлэх бөхийн өм Ч.Санжаад маань илүү байж.
–Өөрийн чинь хувьд энэ жилийн бэлтгэлээ онцгой сайн хийсэн үү?
-“Бөх билэгт” дэвжээнийхэн маань энэ жил Дуган хадны амралтад бэлтгэл сургуулилтаа базаасан. Бэлтгэл сайхан болсон. Бөхчүүд бүгд л өнгөтэй харагдаж байсан. Цол авна, ахиулна, үзүүрлэнэ, түрүүлнэ гэсэн зорилготойгоор нэг цул хамт олон болж бэлтгэлээ хангасан. Манай дэвжээ өнгөрсөн хавар тэргүүнээ өөрчилж сая УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Мөнхбатаар удирдуулах болсон.
–Таны барилдааныг харахад би дийлнэ. Хэнийг ч хаяна гэсэн өөдрөг сэтгэл зүй харагддаг. Цаг ямагтөөрийгөө хурцалдагтай чинь холбоотой болов уу?
-Миний өөрийгөө хурцалдаг итгэл сэтгэл маань барилдах явцад илэрдэг юм байх л даа. Аливаа спортод хор шар гэж байх л ёстой. Энэ нь муу юм биш. Зөвхөн барилдах явцад тэр нь илрээд дараах нь огт мартагддаг зүйл.
–Та манай сонинд ноднин нэг ярилцлага өгөхдөө “Би аварга болно” гэж тун зоригтой хэлсэн бий. Саяыннаадмаар үзүүр, түрүүнд гарах үед чинь таныг хэлсэндээ хүрэх нь ээ гэж бодсон.
-Эр хүн зорьсондоо гэж үг бий. Зорилготой явж байж амжилтад хүрдэг ч гэдэг. Одоо надад аваргын даваа л үлдсэн. Тиймээс цолоо ахиулахын төлөө хичээх л болно.
–Хэдхэн хоноод шинэ үеийн даншиг наадам болно. Энэ наадмын анхны арслан нь Та. Уг наадамд аваргындаваа чинь хүлээж байгаа гэж болноо доо?
-Даншигийн болон төрийн наадмын арслан цол хослуулж авлаа. Сайхан байна. Даншигтаа барилдана аа.
–Танд аварга болохын ерөөл өргөе!
-Баярлалаа. Ерөөлөөр болтугай.
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
