АТГ vs Н.Энхбаяр

2016 оны 07-р сарын 26 өдөр, 11 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АТГ-ын мөрдөн байцаагчид өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт зарлан дуудах хуудас өгчээ. Түүнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох ,яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа учир ийнхүү зарлан дуудах хуудас ирүүлсэн аж.

Уг нь АТГ шаардлагатай гэж үзвэл хэн нэгэнд зарлан дуудах хуудас илгээж, яллагдагчаар татах, байцаах нь энгийн өдөр тутмын ажил. Үүнээс гадна  өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй. Нөгөө Хүн бүхэн хуулийн өмнө эрх тэгш гэсэн үндсэн хуулийн зарчим хаачив. Жирийн иргэн болон ерөнхийлөгч асан хоёрт ялгаатай үйлчилдэг бололтой .

Иргэн Н.Энхбаяр буюу Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хууль хяналтын байгууллагаас зарлан дуудах хуудас өгөх бүрт ямар нэгэн шалтаг  шалтгаанаар очдоггүй тэгээд намайг баривчлах гэж байна гээд сүр дуулиан болгож олны  анхаарлыг татдаг жишиг тогтоод удаж байна.

Энэ удаад иргэн Н.Энхбаяр АТГ-ын зарлан дуудахад очоогүй шалтгаанаа Би олон сарын өмнө АТГ-т мэдэгдсэн. Үндсэн хуулиар олгогдсон өөрийнэсрэгн болон гэр бүл төрөл төрөгсөдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэх ёстой. Хоёрдугаарт, заавал өмгөөлөгчтэй байж мөрдөн байцаах ажиллагаанд оролцоно гэдгээ АТГ-т хэлсэн АТГ хүлээж авахгүй байсан гэсэн тайлбарыг өгсөн . Дээр дурьдсанчлан 2014 оны 10 сарын 24 нд эрүү үүсгэж байгаагаа мэдэгдэж холбогдох асуудлуудаар тайлбар өгөхийг хүсч байсан. Гэтэл өнөөдрийг ямар ч тайлбар өгөөгүй байдаг.Үнэхээр хэрэг хийгээгүй юм бол өнгөрсөн энэ бүх хугацаанд өмгөөлөгчөө аваад дуудсан цагт нь зангиагаа зүүгээд яваад очих ёстой л байсан шүү дээ. Тэгэхээр монголын хуулийг жирийн иргэнд , эрх дархтай байсан хэн нэгэнд , мөн эрх дархтай эвэр туурайтай хэн нэгэнд ялгавартай үйлчилдэг гэж тайлбарлаж болохоор байна

Ингээд нэг хэсэгтээ л намжаад байсан Н.Энхбаяр АТГ-ын дунд өрнөдөг “хатуу тоглоом” дахиад үргэлжлэх нь бололтой

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх