С. Ламбаа биеийн тамир спортын салбараа БСШУС-ын сайд Ж.Батсуурьт хүлээлгэн өглөө

2016 оны 07-р сарын 26 өдөр, 11 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар санал боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшилцөн УИХ батлуулж Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайд болон Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, асуудал эрхэлсэн сайд нар гэсэн 16 сайд, 13 яамтай ажиллаж эхэлсэн билээ.

Шинэ бүтэц яамдууд өөрчлөгдсөний дагуу ЭМЯ Сайд С.Ламбаа биеийн тамир спортын салбараа БСШУСЯ-нд шилжсэн учир Ж.Батсуурь сайдад хүлээлгэж өглөө.Мөн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болоод ажлаа танилцуулаад богино хугацаанд үр дүнтэй ажиллаж биеийн тамир спортын салбарт Монгол улс багагүй амжилт гаргасан үүнийг ч цааш тасралтгүй үргэлжлүүлэн ажиллахыг зөвлөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх