Д.Сүхбаатарын хөшөөг 1946 онд барималч С.Чоймбол бүтээжээ

2016 оны 07-р сарын 26 өдөр, 18 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр, цувралаар танилцуулж байна. Улаанбаатар хотод зорьж үзэх хөшөө дурсгалуудад:
  1. Д.Сүхбаатарын морьтой хөшөө
  2. Х.Чойбалсангийн хөшөө
  3. Эмнэг сургагч баримал
  4. Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөө цогцолбор
  5. Ажилчны алдар баримал зэрэг багтдаг.
 Д.Сүхбаатарын хөшөөг 1946 онд барималч С.Чоймбол бүтээсэн байна.  Энэхүү хөшөөг Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Монголын үндэсний баатар Дамдины Сүхбаатарт зориулан босгосон гэж түүхийн сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулахаар шийдвэрлэсэн байна. Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөө гэдгээрээ онцлог бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ.

2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, Д.Сүхбаатарын морьтой хөшөөг хүрэлджээ. Хөшөөний урт  4.1 метр, өргөн 1.85 метр, өндөр 10.62 метр, морьтой хөшөөний өндөр 4 метр.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх