-Аргын тооллын 7 сарын 28. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
-Билгийн тооллын 24. 6 эхтэй хүү-2 од, цагаагчин гахай, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:23-21:32.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Лам хүний сүлд гараг.
-Гахай, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
-Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, замд явах, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, төрөх, буяны үйл, номын хурим, лам хуврага болох, гөлөг тэжээх, номын үйл, сүм
дуган нээхэд сайн.
-Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийн үйл, худаг шуудуу малтахад муу.
-Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар
