Өнөөдөр өглөөний 08: 20 минутад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 502-р байрны дээврээс хүн унах гэж байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчдыг очиход 17 настай У.А дээвэр дээр үсрэх гээд зогсож байсан байна. Албан хаагчид хурдан шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, аврах тавцан байрлуулан амь насыг нь авран хамгааллаа.
Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

