Елена Исинбаева: Олимпод оросын төрийн дуулал алгасалгүй эгшиглэж, дэлхий чичрэг

2016 оны 07-р сарын 28 өдөр, 13 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Орост олимпийн наадамд оролцох тамирчдадаа амжилт хүсч гаргаж өгөх ёслол боллоо. Тус ёслолын үеэр олимпийн аварга, алдарт тамирчин Елена Исинбаева үг хэлэхдээ нулимс унагаж, Ерөнхийлөгч Владимир Путинаас допинг хэрэглээгүй хөнгөн атлетикчдыг олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн шийдвэрийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг хүслээ.

“Өнөөдөр бид хууль ёсыг баримталдаггүй хүссэнээ хийдэг хүмүүстэй нүүр тулж, тэдний шийдвэрийн золиос болоод байна. Рио-де-Жанейрогийн олимпийн наадамд оролцох тамирчдадаа улсынхаа төрийн дууллыг алгасалгүй эгшиглүүлж, дэлхийг бүхэлд нь чичрүүлэхийг хүсэх байна.

Манай хөнгөн атлетикийнханд шударга бус хандлаа. Олимпийн наадамд оролцохын тулд олон жил хичээн хөдөлмөрлөсөн тамирчдын мөрөөдөл, зорилгыг үгүй хийлээ. Бид та бүхэндээ итгэж байна, хайрлаж байна. Бид энэ шударга бус явдалд холбоотой бүх хүнийг шийтгэх ёстой” гэж Исинбаева өгүүлжээ.

Оросын хөнгөн атлетикчдыг Рио-гийн олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарснаар Исинбаевагийн хувьд ч оролцохгүй байх магадлал өндөр болчихоод байгаа юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх