Замын цагдаагийн газраас “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 25-наас наймдугаар сарын 25 хүртэл зохион байгуулж байна.“Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриатай тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хатуу хариуцлага тооцон ажиллах аж. Учир нь зам тээврийн ослын улмаас бага насны хүүхэд хохирогч болох нь өдрөөс өдөрт нэмэгдэж, зөвхөн 2 хоногт 11 хүүхэд эцэг эх асран хамгаалагчтайгаа буюу тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ осолд өртөж эрүүл мэндээрээ хохирсон байна. Эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 19 хүүхэд нас барж, 554 хүүхэд бэртэж гэмтсэнээс 113 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн тоо гарчээ.
Ослын шалтгааныг судалж үзэхэд хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг, гудамж зам, гэр сургуулийн ойр орчин, тоглоомын талбайд тоглуулахдаа хараа хяналт тавьдаггүй, тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэдэг, хамгаалалтын суудал болон хамгаалалтын бүс ашигладаггүйгээс осолд өртөж байгаа юм. Тиймээс дээрх арга хэмжээг улс даяар сарын хугацаатай зохион байгуулж эхлээд байна.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
