Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цогзолмаа нар эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг өчигдөр /2016.07.28/ Төрийн ордонд хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
Элэг судлалын “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар уулзалтын эхэнд хийсэн танилцуулгадаа манай улсын тухайд элэгний өвчлөл гамшгийн түвшинд хүрээд байгааг тодорхой баримтаар дурдав. Улсын хэмжээнд элэгний өвчний улмаас жилд 2800, өдөрт дунджаар 7 хүн нас барж байгаа бөгөөд энэ үзүүлэлт нь хүн амын нийт нас баралтын 15 хувийг дангаараа эзэлж байна. Эрдэмтдийн тооцоогоор 400 мянга хүн элэгний В, С вирусын халдвартай гэсэн судалгаа гарсан байдаг.
Харин сүүлийн үед манай эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачид эдгээр вирусын эсрэг үйлчилгээтэй орчин үеийн эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд анхаарсны үр дүнд одоогоор 40 мянга орчим хүн элэгний вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаад байгаа. Түүнчлэн 5000 хүн вирусын эсрэг эмчилгээнд орж, 4000 гаруй хүн эмчилгээг эхлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой болсныг тэрээр дурдав.
Мөн тус төрийн бус байгууллага “Элэг бүтэн монгол хүн” хэлэлцүүлгийг зургаан удаа зохион байгуулж, элэгний өвчлөлийг бууруулах асуудалд анхаарч мөрийн хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлэхийг улс төрийн намуудад уриалахад МАН энэ асуудалд ихээхэн анхааралтай хандаж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тодорхой заалт оруулсанд баяртай байгаагаа илэрхийллээ.
Дараа нь уулзалтад оролцсон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор, профессор Я.Дагвадорж, тус нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, доктор, дэд профессор Г.Зулхүү, нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, клиникийн профессор Д.Батдэлгэр, гүйцэтгэх захирал, доктор Д.Энхтүвшин, Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Оюунчимэг, “Нэг монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Т.Гантогтох, “Оном” сангийн Урьдчилан сэргийлэлтийн багийн ахлагч Э.Эрдэнэбилэг нар саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан элэгний өвчлөлийн эсрэг санаа тавьж эх оронч санал, санаачлага гарган ажиллаж байгаа иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачидтай өнөөдөр дэлхий нийтээр тэмдэглэж буй гепатитын өдөр уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт элэгний халдварт В, С вирусын голомтыг бууруулах, цаашид бүрэн устгах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, түүнчлэн өвчлөлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд иргэн бүрийг хамруулах зорилт дэвшүүлсэн.
Иймээс “Элэг бүтэн монгол хүн” хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх, энэ асуудалтай уялдуулан салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, өнгөрсөн жилүүдэд батлагдсан эрүүл мэндийн салбарын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавихад тус байнгын хороо анхаарч, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн салбарын хамт олонтойгоо нягт хамтарч ажиллах болно гэдгийг онцоллоо.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
