“Монгол шуудан” ТӨХК-аас “Рио 2016” наадамд зориулан гаргаж буй “ЗУНЫ XXXI ОЛИМП” сэдэвт шуудангийн маркаа танилцуулж, МҮОХ-ны төв байранд албан ёсны нээлтээ хийлээ. Уг маркийн дизайнераар Ж.Ганхуяг, зураачаар Ч.Бат-Эрдэнэ нар ажиллажээ.
“Монгол шуудан” ТӨХК анх 1964 оны олимпийн наадамд зориулж марк урлаж байсан бөгөөд түүнээс хойш зуны 13 олимпийн маркийг бүтээжээ.
