Канадын “CBC” телевизийн спортын албанаас “Рио 2016” олимпийн наадмын медалийн таамагийг шинэчлэн гаргажээ.Олимп эхлэхээс хэдхэн хононгийн өмнө гаргаж байгаа энэ шинэчилсэн таамгийг тухайн тамирчны өнгөрсөн дөрвөн жилд үзүүлсэн амжилт , гол өрсөлдөгч тамирчдынх нь амжилттай харьцуулсан байна.Өмнөх “Лондон 2012” олимпийн таамаг нь 5,1 хувиар л зөрж байсан гэхээр үнэнд нэлээн ойртсон байх магадлалтай .
Канадын “СBC” телевизийн спортын албанаас Монгол улс энэ удаагийн олимпийн наадмаас 2 алт, 4 мөнгө,4 хүрэл медаль авна гэж таамаглаж байгаа нь гурван сарын өмнөхөөс 1 хүрэл 1 мөнгөн медалиар нэмэгдсэн үзүүлэлт юм .Ингэснээр Монгол улс медалийн тоогоор 27 дугаар байранд орж Дани,ӨАБНУ,Серби,Хорватын өмнө жагсана гэж таамаглаж байна .
- Алт Жудо 48 кг Мөнхбатын Уранцэцэг
- Алт Жудо 57 кг Доржүрэнгийн Сумъяа
- Мөнгө Жудо 60 кг Ганбатын Болдбаатар
- Мөнгө Буудлага 25 метр спорт гар буу Отрядын Гүндэгмаа
- Мөнгө Чөлөөт бөх 63 кг Соронзонболдын Батцэцэг
- Мөнгө Чөлөөт бөх 74 кг Пүрэвжавын Өнөрбат
- Хүрэл Бокс Доржнямбуугийн Отгондалай
- Хүрэл Жудо 66 кг Даваадоржийн Төмөрхүлэг
- Хүрэл Чөлөөт бөх 57 кг Эрдэнэбатын Бэхбаяр
- Хүрэл Чөлөөт бөх 66 кг Ганзоригийн Мандахнаран
