МАН-ын Удирдах зөвлөлөөс Барилга хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаярыг, Эрчим хүчний сайдаар Т.Энхтайваныг, Эрүүл мэндийг сайдаар Г.Цогцэцэгийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг нэр дэвшүүлж МАН-ын бүлэг дэмжсэн. Энэ асуудлыг өнөөдөр байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.Мэргэжлийн Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайд, 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-аар батлуулсан. Харин эх сурвалжийн мэдээллээр дараах хүмүүсийн нэрс дэд сайдад яригдаж байна.
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Ш.Солонго улиран томилогдох яриа байгаа юм.
- Сангийн дэд сайд – З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга/
- Батлан хамгаалахын дэд сайд – н.Эрдэнэбаатар
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд – Ж.Саулэ /МАН-ын нарийн бичгийн дарга/
- Гадаад харилцааны дэд сайд – Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд – Н.Удаанжаргал /МОХ-ны Ерөнхийлөгч/
- БСШУС-ын дэд сайд – Я.Төмөрбаатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх/
- Барилга, хот байгуулалтын дэд сайд – Б.Амарсанаа /МАН-ын УЗ-ийн гишүүн/
- Эрчим хүчний дэд сайд – А.Тлейхан /УИХ-ын гишүүн асан/
- Зам тээврийн дэд сайд – Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлэг/
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд – С.Оюунбилэг /МАН-ын УЗ-ийн гишүүн/
- Эрүүл мэндийн дэд сайд – Д.Очирбат /УИХ-ын гишүүн/
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд – Б.Мөнгөнчимэг
